гэдгээрээ гадаадынхныг алмайруулсан
Манай улс сүүлийн жилүүдэд идэвхтэй
нь аргагүй биет болон биет бус өвөө
ЮНЕСКО-д бүртгүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор
үндэсний өв соёлоо сурталчлах
үүднээс ЮНЕСКО-гийн төв байранд
монголчуудаа төлөөлж Морин хуурын чуулгынхан
анх удаа тоглосон. Тэгвэл энэ удаа
“Монгол костюмс” төвийнхөн ЮНЕСКО-гийн
ерөнхий нарийн бичгийн дарга Ирина
Боковагийн санаачилгаар монгол хувцасны
театрчилсан тоглолтыг хийгээд иржээ. Энэ
талаар тус төвийн гадаад харилцаа хариуцсан
менежер А.Саруулаас тодрууллаа.
-Монгол хувцсыг ЮНЕСКО-гийн
тайзан дээр сурталчиллаа. Хүмүүс хэр
хүлээж авч байна вэ?
-Энэ тоглолтыг зохион байгуулснаараа
“Монгол хувцас болон түүнийг урлах уламжлалт
гар урлал”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд
хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай
байна. Энэ тоглолт Монгол Улс ЮНЕСКО-д
элссэний 50 жилийн ой болон манай улс
ЮНЕСКО-гийн удирдах зөвлөлийн гишүүн
орноор сонгогдох сонгуулийн үетэй давхацсанаараа
онцлог байлаа. Энэ тоглолтоороо
монгол хувцасны үүслээс авахуулаад
өнөөг хүртэл хөгжлийг харуулахыг
эрмэлзсэнээс гадна үндэстний дээл хувцас,
зан үйл нь соёлын биет болон биет бус өвөөс
хэрхэн ч салгаж болгохгүй язгуур нандин
өв гэдгийг таниулахыг хичээсэн юм. Дан ганц
монгол дээл хувцас гэлтгүй соёлын бусад
өв ч тоглолтод багтсан. Тухайлбал, уран
нугаралт, бий биелгээ, морин хуур, хөөмэй,
цамын болон бөөгийн зан үйлийг харуулсан
бүжиг үзүүлж сонирхуулсан.
-Францыг загварын орон гэдэг. Монгол
дээлийг үндэсний хувцас гэдгээс нь
гадна загварынх нь хувьд хэр үнэлж
байна вэ?
-Монгол хувцас өөрөө маш тансаг хувцас учраас үндэстний хувцас гэдэг
утгаасаа гадна дээд зэрэглэлийн загвартай
буюу haute couture fashion гэдгээрээ
гадаадынхныг алмайруулж байсан. Ер нь
загварыг үндэстний хувцас, этно фэйшнээс
салангид төсөөлөх нь өрөөсгөл ойлголт гэдгийг
загварын урлаг судлаачид, шүүмжлэгчид
байнга сануулж байдаг.
–Театрчилсан тоглолтоос гадна кино
зураг авалт хийсэн гэл үү. Тэр талаараа?
-”Монгол костюмс” төв, “Сэмүүн” студитэй
хамтран гурван жилийн турш “Хаадын
хаан Атила” хэмээх баримтат уран сайхны
кинон дээр ажиллаж судалгаа явуулж ирсэн.
Тухайн үеийн хүн, дээл хувцсыг археологийн
олдворууд дээр үндэслэн дахин сэргээн
бүтээж ажилласнаас гадна, гаднын
эрдэмтэн судлаачдын тэмдэглэл, тэр тусмаа
Европт буй олдворуудын мөрөөр явах
зэрэг багагүй ажлыг амжуулсан. Өнгөрсөн
жил бид киноны зураг авалтаа Герман,
Итали улсад хийсэн бол энэ жил Францын
Шамань мужид орших Атил хааны цэргийн
суурин дээр очиж кино зураг авсан.
-”Монгол костюм” бараг жил бүр
гадаад руу явж үндэсний хувцсаа
сурталчилдаг. Энэ удаагийнх юугаараа
онцлог байв?
-Бид жилдээ 4-5 удаа гадаадад сурталчилгааны
ажил хийдэг. Өнгөрсөн жил гэхэд
манайх АНУ-ын Чикаго, Сан Франциско,
ОХУ-ын Улаан-Үд, Солонгосын Сөүл хотноо
очиж тоглосон бол ирэх сарын эхээр Манжуурт
болох “Цагаан сүлд” хэмээх монгол
туургатны хувцасны наадамд Тува, Буриад,
Халимагийн баг бүрэлдэхүүнтэй хамт
оролцоно. Дэлхийн монгол туургатны
хувцасны холбооноос уламжлал болгон
өртөөчлөн зохион байгуулдаг уг арга
хэмжээ ес дэх жилдээ болж байна. Монгол
Улсад улсын баяр наадмын үеэр болдог
“Гайхамшигт монгол хувцас” наадмыг хүн
болгон мэдэх байх.