Хонгконгт 170 сая ам.долларын үзмэр бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Хонгконгт 170 сая ам.долларын үзмэр бэлэглэв

    Ули Сиг бэлгийн үзмэрийнхээ дэргэд. Фото Reuters
Щвейцарийн цуглуулагч Ули Сиг хятадын орчин үеийн урлагийн бүтээлийн цуглуулгынхаа нэлээд хэсгийг Хонг Конгийн ирээдүйн урлагийн музейд хандивлалаа. Музей нийт 170 сая америк доллараар үнэлэгдэх 1400 урлагийн бүтээл хүлээн авна гэж Bloomberg мэдээллээ.

Одоогийн байдлаар М+ нэртэй музей баригдаагүй байгаа. Түүнийг 2017 онд нээх төлөвлөгөөтэй бөгөөд 2012 оны 8 сард архитектурын төслийн шалгаруулалт эхлэх юм.

Музейн гүйцэтгэх захирал Ларс Нитве, уг нь музей эхлээд барилгатай болоод дараа нь үзмэрээ цуглуудаг ч энэ удаад бол эсрэгээрээ болж байна, энэ нь төсөлд итгэж байгаагийн илрэл гэж онцолж байна.

Сиг музейд өнгөрсөн зууны 90-ээд оноос өнөөг хүртэлх үеийн хятадын урлагийн бүтээлүүдийг хүлээлгэн өгнө. Мөн 1970-1980 онд хамаарах 47 бүтээлийг музей авах бөгөөд харин үүндээ М+ 23 сая доллар төлөх юм.

Ули Сиг өмнө нь Хятад дахь Щвейцарийн элчин сайдын албыг хашиж байсан бөгөөд цуглуулгаа бүр 1970-аад оноос эхэлжээ. Одоогоор энэ хөмрөг орчин үеийн хятадын урлагийн хамгийн бүрэн бөгөөд ховор, эн зэрэгцэх жишиг үгүй цуглуулгад тооцогдож байна. Щвейцари эрийн авдарт Ай Вэйвэй, Жан Сяоган, Фан Фан Лицюн зэрэг томоохон бүтээлчдийн ажлууд байгаа билээ.

Хонг Конгийн орчин үеийн урлагийн музей нь West Kowloon (Баруун Цзюлон) соёлын дүүргийн 21 тэрбум долларын өртөг бүхий томоохон төсөл юм. Арт-дүүрэг байгуулах төлөвлөгөө 15 жилийн өмнө гарсан ч бүтээн босголт эхлээгүй байна.

Эх сурвалж: Bloomberg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж