Бин Ладены хаа байгааг пакистанчууд мэднэ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Бин Ладены хаа байгааг пакистанчууд мэднэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Пакистаны Засгийн газрын гишүүдын хэн нэг нь “Аль-Каида” сүлжээний тэргүүн Усама бин Ладен хаа байгааг сайн мэднэ гэж тэднийг буруутгав.
Америкийн CBS телевизид Клинтоны өгсөн ярилцлагыг ням гаригт нэвтрүүлсэн ба энэ нэвтрүүлгээр хаана Усама бин Ладен болон Афганы талибуудын лидер мулла Омар нар нуугдаж байгааг Пакистаны эрх баригчдын хэн нэгэн мэдэж байгаа гэж Клинтон хэлсэн байв.
2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк ба Вашингтонд үйлдэгдсэн террорын зохион байгуулагч нарыг баривчлах, устгах, шударга шүүхээр шүүхэд Пакистаны Засгийн газар илүүтэй нягт хамтарч ажиллана гэдэгт найдаж буйгаа Хиллари Клинтон хэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Пакистан террористуудтай хийх тэмцлээ мэдэгдэхүйц чангаруулсаныг яриандаа онцолжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж