21 мянгын хаалтыг 23 мянгаар хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

21 мянгын хаалтыг 23 мянгаар хийнэ

Иргэд энэ сард сүүлийн удаа Хүний хөгжлийн сангаас мөнгө аваад 21 мянгынхаа үдэлтийг хийх гэж байна. Гэхдээ сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр энэ сард 21 мянга бус 23 мянган төгрөг олгохоор болсон. Үүнийг өнгөрсөн өвөл УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Ингээд хөдөлмөрийн насны жирийн иргэд, хүүхэд багачуудын хувьд Хүний хөгжлийн мөнгөтэйгөө салах ёс хийх гэж байна.

Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд үлдсэн 670 мянган төгрөгийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан олгож дуусгана гэж өчигдөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Хоёрдугаар улирал гэдэг нь мөн л зургадугаар сард дуусна.

Үүний дараа долдугаар сарын 1-нээс халамж шаардлагатай иргэд, өрхүүдэд Халамжийн хууль үйлчилж эхлэх юм.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж