
Тэднээс 354 нэр дэвшигч сонгуулийн 26 тойрогт өрсөлдөх бол 190 нэр дэвшигч намын жагсаалтаар нэр дэвшсэн байна. Нийт 26 нэр дэвшигч бие даахаар болжээ. Нэр дэвшигчдийн 174 нь эмэгтэй, насны хувьд хамгийн ахмад нь70-аас дээш насны гурван хүн байгаа бол хамгийн залуу нь 26 настай юм байна. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг СЕХ хуульд заасан хугацаанд нь буюу маргааш 12.00 цагт олон нийтэд эцэслэн мэдээлэх гэж байна.
Д.ОЮУН