Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэргийг шүүнэ

Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэрэгт буруутгагдаад буй Ч.Отгонбаярыг шүүх хурал өнөөдөр 15.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Мөнхгэрэл нар оролцохоор болжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 126.2.4-т зааснаар насанд хүрээгүй хүнийг хүчирхийлсэн, 125.2-т зааснаар хэргийг давтан, бүлэглэж, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэмээн буруутгаж байгаа аж. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж