Карзай Вашингтонд айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Карзай Вашингтонд айлчиллаа

Хоёр талын харилцааг бэхжүүлэх зорилгоор Афганистаны ерөнхийлөгч дөрөв хоногийн айлчлал хийхээр АНУ-д очлоо. Даваа гаригийн орой Хамид Карзайг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хүлээн авч оройн зоог барьсан байна.
Ерөнхийлөгч Обама гуравдугаар сард Афганистанд очсоноос хойш Карзай АНУ-д хэзээ ирэх вэ гэдэг асуудал тодорхойгүй байсан гэж болно. Хамид Карзай барууныхны талаар шүүмжлэл хэлсэн нь ийм асуудал гарахад нөлөөлжээ. Хожим Карзай асуудлыг зөөллөхөөр оролдсон ба өнөөгийн түүний айлчлал нь хоёр орны харилцааг илүү нааштай болгох гэнэ. Карзай айлчлалынхаа явцад тус орны аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр тал ямар үүрэгтэйг ярилцахаас гадна Афганы армийг сэргээн байгуулах, талибуудтай эвлэрэх асуудал ч яригдах гэнэ.
Ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Жо Байден хоёр Афганы лидерийг лхагва гаригт хүлээн авч уулзах мөн. Афганы төлөөлөгч нартай конгрессменүүд уулзан тэдний яриаг сонсох ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж