Экс-ерөнхийлөгч Хосни Мубарак “ком”-д оржээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Экс-ерөнхийлөгч Хосни Мубарак “ком”-д оржээ

Бүх насаараа хоригдох ял авсан төрийн тэргүүн асан Хосни Мубарак үхлийн өмнөх “ком”-д орсон тухай зургадугаар сарын 12-ны шөнө Египетийн Дотоод хэргийн яамны  хэвлэлийн албанаас мэдээлжээ. Өмнө нь хэвлэлээр Мубаракийн биеийн байдлын талаар өгүүлэхдээ хэзээ хэзээгүй инсуль /зүрхний шигтээс/-тад ороход бэлэн байна гэсэн байлаа.

Тэрээр “ком”-д орохын өмнө  шоронгийн эмнэлгээс хувийн эмнэлэгт шилжин эмчлүүлэх хүсэлтээ гаргасан байсан гэж Мубаракийн өмгөөлөгч Ала Махмуд мэдэгдэв. Мөн Мубаракийн хөвгүүдийг эцгийнх нь дэргэд байхыг шоронгийн удирдлага зөвшөөрсөн байна.

Одоо 84 настай Мубаракийн зургадугаар сарын 2-нд “Тора” шоронд шилжүүлсний дараа биеийн байдал нь эрс муудсан юм. Эхлээд зүрхэнд нь цус харваж дараа нь амьсгалын замын эрхтний ажиллагаа нь доголдож эхэлжээ. Тэрээр сэтгэл санааны хүчтэй дарамтад орсны улмаас хиймэл амьсгааны аппаратаар амьсгалуулж байгаа ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж