
Тэрээр “ком”-д орохын өмнө шоронгийн эмнэлгээс хувийн эмнэлэгт шилжин эмчлүүлэх хүсэлтээ гаргасан байсан гэж Мубаракийн өмгөөлөгч Ала Махмуд мэдэгдэв. Мөн Мубаракийн хөвгүүдийг эцгийнх нь дэргэд байхыг шоронгийн удирдлага зөвшөөрсөн байна.
Одоо 84 настай Мубаракийн зургадугаар сарын 2-нд “Тора” шоронд шилжүүлсний дараа биеийн байдал нь эрс муудсан юм. Эхлээд зүрхэнд нь цус харваж дараа нь амьсгалын замын эрхтний ажиллагаа нь доголдож эхэлжээ. Тэрээр сэтгэл санааны хүчтэй дарамтад орсны улмаас хиймэл амьсгааны аппаратаар амьсгалуулж байгаа ажээ.
Ш.МЯГМАР