Олимпийн бэлгэдэл, оюуны өмчийг хамгаалахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Олимпийн бэлгэдэл, оюуны өмчийг хамгаалахыг уриалав

Монголын үндэсний олимпийн хороо, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар хамтран олимпийн бэлгэдэл, оюуны өмчийг сахин хамгаалах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, мэргэжилтэн Б.Хосбаяр, Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга Д.Дэлгэрцоо, мэргэжилтэн С.Урангэрэл нар оролцов.

Олимпийн бэлгэдэл, таван цагариг, олимп үг, нэршил, олимпийн наадмын лого зэрэг 44 зүйл Олон улсын олимпийн хорооны өмч хэмээн Олон улсын оюуны өмчийн газар бүртгэсэн байдаг бөгөөд үүнийг Монголд хянах эрхийг МҮОХ хариуцдаг юм. Олон улсын олимпийн хорооноос 1982 онд баталсан Найробийн гэрээний дагуу энэхүү оюуны өмчийн асуудал олон улсад зохицуулагддаг бөгөөд Монгол Улс 2002 онд нэгдэн орж байжээ. Олимпийн бэлгэдэл таван цагариг, хэллэг, нэр томъёог зөвшөөрөлгүй ашигласан байгууллага, хувь хүнд Монгол Улсын оюуны өмчийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авах юм.

Оюуны өмчид хамаарагдах бэлгэдэл, нэр томъёог танилцуулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж