Британийн дуучин Шерил Коул анхны соло аялан тоглолт хийх болсноо зарлажээ. Аялан тоглолт ирэх аравдугаар сард Белфаст хотоос эхлэх бөгөөд Их Британийн есөн хотод тоглох гэнэ. Ингэхдээ Шерил бүх дуугаар амьд хөгжимтэй дуулна гэдгээ онцолжээ. Аялан тоглолтын нээлт аравдугаар сарын 3-нд болж, 17-нд Ньюкасл хотноо өндөрлөх аж. Тоглолтод гурван соло цомогт нь багтсан хит дуунууд эгшиглэх гэнэ.
Энэ долоо хоногийн эхээр iTunes-т байрлуулсан “Call my name” гэх шинэ дуу нь тэр даруйдаа жагсаалтыг тэргүүлэх болсон юм.
С.Цэлмэг