Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийг бэхжүүлнэ

“Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх  хүрээнд Сангийн яам  болон Бүгд Найрамдах Франц Улсын Натиксис банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн, дэмжив. Зээлийн хөрөнгөөр 50 орчим нэр төрлийн оношлогоо, эмчилгээний, сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, зургаан сарын хэрэглээний эмнэлгийн хэрэгсэл, хоёр жил хэрэглэх сэлбэгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн эмч, мэргэжилтэн, инженер техникийн ажилтан нарыг сургалтад  хамруулж, төвийн өргөтгөлийн барилгыг барьж дуусгах зэрэг олон ажил хийх юм. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь жилд 13 мянга орчим хүнийг хэвтүүлэн эмчилж, 6500 гаруй мэс засал хийн, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар жилд 160 орчим мянган иргэнд буюу өдөрт 300 хүртэл хүнд үйлчилдэг байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж