Медведев анх удаагаа Сирид айлчлав

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Медведев анх удаагаа Сирид айлчлав

ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тавдугаар сарын 10-ны даваа гаригт Сирид айлчлахаар очсон байна. Энэ нь Оросын төрийн тэргүүн анх удаагаа Сирид айлчилж байгаа хэрэг болов.
Дмитрий Медведевтэй хоёр хоногийн айлчлалынх нь явцад Сирийн ерөнхийлөгч Башар Асад Ойрхи Дорнодын эрчим хүчний асуудлыг оролцуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны талаар гэрээ хэлцэл байгуулах юм.
Ойрхи Дорнодод өөрсдийн нөлөөг өргөжүүлэхээр Орос улс оролдож хуучин Зөвлөлтийн томоохон түнш байсан Сири улстай хоёр талын харилцааг идэвхжүүлэх санаатай байна.
Оросын лидерийн айлчлал нь АНУ-ын ерөнхийлөгч Дамаскийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ сунгах шийдвэр гаргаснаас долоо хоногийн дараа болж байгаа бөгөөд ерөнхийлөгч Барак Обама Сирийг террорист бүлэглэлүүдийг дэмжин тэднийг зэвсэглэдэг, мөн үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрийн хэргжүүлж байна хэмээн буруутгаж байгаа ажээ.
Ням гаригт ерөнхийлөгч Медведев Ялалтын баяраар Москвад ирсэн Израилийн ерөнхийлөгч Шамон Перестай хэлэлцээр хийх үеэр Перес Сири, Израилийн хоорондын хурцатмал байдлыг намжаах талаар тус дэм болохыг Медведевээс хүссэн байлаа.
Мөн тэрээр Израиль дайн хийх хүсэлгүйг Башар Асадад дамжуулаарай гэсэн байна. Энэ лхагва гаригт Оросын ерөнхийлөгчийн Туркт хийх хоёр хоногийн айлчлал эхэлэх юм
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж