орон даяараа УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн шинэхэн үлгэрт
бүүвэйлэгдэн эрхэм гишүүдийн өмнөх дөрвөн жилийн амлалтыг таг мартчихаад
мансууран буй. Ийм эгзэгтэй цагаар “Ардын эрх” сонин УИХ-ын гишүүдийн
өнгөрсөн 2008 оны сонгуульд өгч байсан амлалтуудаас эргэн сануулж байна.
Энэ удаа Хэнтий аймгаас хэдэнтээ нэр дэвшин УИХ-д сонгогдоод одоо
тойрог солин нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт буйр сэлгээд буй
Д.Арвин гишүүний амлалтаас сануулъя.
Д.Арвин гишүүн Хэнтий
аймгаас гурван удаа сонгогдож 12 жил төр түшихдээ Хан Хэнтий нутгийнхныг
бараг диваажин болгохоор амлажээ. Түүний амлалт хэрэгжсэн бол иргэн бүр
ажилтай, хүүхэд болгон сургуультай, аймгийн төв нь нийслэл шиг, сум бүр
нь хооондоо хатуу хучилттай замаар холбогдохоор байжээ. Гэвч өнгөрсөн
урт хугацаанд Хэнтий аймгийг төлөөлөн УИХ-д суухдаа хэдэн ширхэг микро
автобус, ширээ сандалаар нутгийнхнаа хуурснаас өөр дорвитой ажил
хийгээгүй гэдэг. Гарт баригдаж нүдэнд тусах нь “Монгол хатдын өргөө” юм
биз.
Харин хувийн бизнесээ цэцэглүүлэхэд хамгийн их анхаарсан
гэдэг юм билээ. Түүний УИХ-ын гишүүн болохоосоо өмнө эрхэлж байсан ”Их
өргөө” барилгын компани дүү Д.Бадрахынх нь нэр дээр шилжсэн ч үнэн
хэрэгтээ Д.Арвин гишүүний мэдлээс гараагүйг ойрынхон нь хэлдэг. Гишүүн
болмогцоо 2000 онд 120 сая төгрөгийн төсөвтэй Их тэнгэр цогцолборын
барилгын засварын ажлыг ямар ч өрсөлдөгчгүйгээр “Их өргөө” компанид
өгүүлж ажлыг нь гүйцэтгүүлсэн. Ингэхдээ 120 сая төгрөгийн төсвийг
хэтрүүлж 270 сая төгрөг болгон нэмүүлжээ. Тухайн үеийн ханшаар 120 сая
төгрөг бол засвар хийгээд өнгөрөх бус шинэ барилга барих хэмжээний
мөнгө байв. Төрийн ордны өргөтгөлд мөн тэднийх орсон. Нэгдүгээр амаржих
газрын их засварын ажлын 2,1 тэрбум төгрөгийг “Их өргөө” рүүгээ
шилжүүлж чадсан. Гэтэл саяхан одоо нэр дэвшиж буй Баянзүрх дүүргийн
нутаг дэвсгэрт байрлах Гуравдугаар амаржих газрын барилгын тендэрийг
авсан ч гэх шиг. Үүний гэрч болж шав тавих ёслолд оролцож яваад олны
хараанд өртжээ.
Хамгийн сүүлд тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөж хөрөнгө хогшлоо нуусан хэргээр АТГ-ын хараанд өртөөд буй.
Ингэж
олон удаа итгэл хүлээлгэсэн Хэнтий нутгийн иргэдээ бусдын автортай
“Монгол мал” хөтөлбөр төдийгөөр хуураад орхисон Д.Арвин гишүүн
сонгогчдод өгсөн амлалтаа салхинд хийсгээд өөрөө өөртөө өгсөн хөрөнгөө
арвижуулах амлалтаа сайн хэрэгжүүлж явна.