Нобелийн ЭЗ-ийн анхны шагналтан эмэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Нобелийн ЭЗ-ийн анхны шагналтан эмэгтэй нас баржээ

Зургадугаар сарын 12-ны өдөр АНУ-д хорт хавдрын улмаас Нобелийн эдийн засгийн шагналыг авсан анхны эмэгтэй Элинор Остром (Elinor Ostrom) таалал төгсөв.  Индиана мужийн Их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Стив Хиннфельдын (Steve Hinnefeld) мэдээнд үндэслэн энэ талаар Associated Press дамжуулав.

Остром 78 настайдаа Блумингтон хотын эмнэлэгт таалал төгсчээ. Тэрээр өнгөрсөн оны сүүлчээс нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогдон эмчлүүлж байсан аж.

Остром 1965 оноос хойш Индианагийн Их сургуульд ажилласан, 1974 онд улс төрийн ухааны профессор болж, 2009 онд Берклийн Их сургуулийн  Оливер Уильямсоны хамт эдийн засгийн удирдлын ажлаараа Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн. Остром өөрийн судалгаандаа ой, бэлчээр зэрэг нөөцийг ашиглаж байгаа хүмүүс нь үүнийгээ Засгийн газар  эсвэл компаниудаас илүүтэй удирдаж чадна хэмээн тогтоожээ.

Остром 2012 онд “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний тоонд нэрлэгдэж байсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж