Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гуравдугаар сарын 22-ноос эхлэн, гурван сарын хугацаатай зарласан "Байгаль хамгаалах хаврын сарын аян" дууссан байна. Энэ талаар өнөөдөр 11.00 цагт БОАЖЯ-ны хурлын танхимд аяны дүнг нэгтгэсэн мэдээллийг танилцуулах юм байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь, яамны харьяа агентлаг, хэлтсүүдийн дарга нар ирж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах ажээ.
У.БОЛОР