Иран өөрийн бүтээсэн торпедыг туршив

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Иран өөрийн бүтээсэн торпедыг туршив

Өөрсдийн үйлдвэрлэсэн ойрын зайн тусгалын торпедыг Иран Персийн буланд хийсэн цэргийн сургуулийнхаа явцад туршлаа. Энэ тухай AFP агентлаг Ираны телевизийн мэдээнээс иш татан дамжуулсан байна.
Ираны Тэнгисийн флотын төлөөлөгчийн хэлснээр уг зэвсгийг “Жамаран” байлдааны хөлөг онгоцноос тавьж туршсан гэнэ. Торпед нь харвасны дараа өөрөө дайсны шумбадаг онгоцыг хайн хөөж сөнөөдөг гэж цэргийнхэн нь хэлж байна.
Ираны Тэнгисийн флотын өргөн цар хүрээтэй хээрийн сургууль тавдугаар сарын 5-наас эхлэн найман хоног үргэлжлэх юм. Хээрийн сургууль Персийн булан, Оманы хоолой ба Энэтхэгийн далайд болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ийм нэгэн сургуулилалт Ормузын хоолойд болжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж