
Ираны Тэнгисийн флотын төлөөлөгчийн хэлснээр уг зэвсгийг “Жамаран” байлдааны хөлөг онгоцноос тавьж туршсан гэнэ. Торпед нь харвасны дараа өөрөө дайсны шумбадаг онгоцыг хайн хөөж сөнөөдөг гэж цэргийнхэн нь хэлж байна.
Ираны Тэнгисийн флотын өргөн цар хүрээтэй хээрийн сургууль тавдугаар сарын 5-наас эхлэн найман хоног үргэлжлэх юм. Хээрийн сургууль Персийн булан, Оманы хоолой ба Энэтхэгийн далайд болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ийм нэгэн сургуулилалт Ормузын хоолойд болжээ.