Жүдогийн залуучууд гурван медальтай иржээ

Хуучирсан мэдээ: 2012.06.14-нд нийтлэгдсэн

Жүдогийн залуучууд гурван медальтай иржээ

БНСУ-ын Чунжу хотноо зургадугаар сарын 7, 8-нд болсон залуучуудын олон улсын тэмцээнээс Монголын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчид алт, мөнгө, хүрэл нэжгээд медаль хүртжээ. 13 орны залуучуудын шигшээ багийн тамирчид оролцсон тус тэмцээнд Монголын жүдочид дасгалжуулагч Г.Энхбаяр, Д.Мөнхбаясгалан, Ж.Нямдорж нарын удирдлага дор 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Л.Отгонбаатар алт, -100 кг-д Э.Амартүвшин мөнгө, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн эзэн болсон байна.

Тус тэмцээнд мөн олон улсын шүүгч Ц.Төгсөө шүүгчээр ажиллажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж