Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулс, Халх голын сав газраар 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn