ЭМЯ болон Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах зорилго бүхий "Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах төсөл"-ийг Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв, Говь-Алтай аймаг, мөн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж байна. Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийн хүрээнд энэ сарын 12-нд “Шинэ нийгмийн эрүүл мэнд” нийгэмлэгээс СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч нарт зориулан бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах мэдээлэл сургалт сурталчилгааны арга зүйн шинэ стратегийг танилцуулж, СХД-ийн төсөл дэмжих багийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн талаар өрхийн эмч нарын санал бодлыг сонссон тухай ЭМЯ Хэвлэлийн албанаас мэдээллээ.