Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт тэнэмэл байдлаар амьдардаг болон архаг архичид, орон гэргүй хүмүүсийг цуглуулах ажлыг зохион байгуулсан байна. Энэ ажлын хүрээнд нийт 127 хүнийг цуглуулж, бүртгэл судалгаанд авч, зурагжуулж, гарын хээг санд оруулсан байна. Мөн нийт 45 иргэн бичиг баримтгүй байжээ. Тэд бичиг баримтгүй учраас өнөөдрийг хүртэл “Хүний хөгжил сан”-гаас олгодог 21 мянган төгрөгийг аваагүй байгаа аж. Иймээс тус дүүргийн цагдаагийн хэлтсээс уг иргэдийг бичиг баримтжуулах саналаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн байна.
Ж.БАЙГАЛЬ