2011 онд БОАЖЯ-ны Цэвэр агаарын сангийн санхүүжилтээр “JEA-800F” загварын уг Дуобусыг үйлдвэрлэхэд нийт 1.5 тэрбум төгрөг төсөвлөж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендерийг БОАЖЯ-аас зарлан, энэ ажлыг зохион байгуулж байгаа ажээ. Тендерт “Цахилгаан тээвэр” нийслэлийн өмчит үйлчилгээний газар шалгарч, энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл есөн ширхэг дуобус угсран нийлүүлэх гэрээ байгуулан ажиллах гэнэ. Одоогийн байдлаар “JEA-800F” маркийн хоёр ширхэг дуобусыг ийнхүү бүрэн угсарч, үйлчилгээнд гаргалаа. Харин үлдсэн долоон ширхэг дуобусын угсралтын ажил 70-80 хувьтай явж буй бөгөөд улсын баяр, наадмын өмнө ахин гурван дуобусыг үйлчилгээнд оруулах ажээ.
Агаарын бохирдлыг бууруулах энэхүү дуобус нь монгол инженерүүдийн ур ухаан, гараар бүтсэн,д эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ямар нэгэн хаягдал гаргахгүйгээрээ онцлог болох тухай БОАЖЯ-наас мэдээлж байна.