
Чансааны хоёрт, 23 настай модель Бруклин Декер (Brooklyn Decker) бичигджээ. Бүсгүй урт хугацаагаар Victoria"s Secret брэндтэй хамтран ажиллаж байгаа юм. Тэрээр 2010 онд Sports Illustrated сэтгүүлийн Swimsuit Issue хавсралтын хавтсанд зургаа авахуулсан байлаа. Америкийн теннисчин Энди Роддикийн эхнэр гэдгээрээ ч тэр алдартай.
Эхний гуравын жагсаалтын төгсгөлд “Аватар” киноны гол дүрийг бүтээгч Зоя Салданы нэр бичигдэв. Уг жагсаалтын эхний арван лидерийн тоонд өнгөрсөн жилүүдийн “аварга” Меган Фокс, дуучин Рианна ба Лос-Анжелесын цуутан Ким Кардашьян нар багтсан байв. Чансаанд Скарлет Йоханссон (14), Кристина Агилера (18) ба Мила Йовович (21) нар багтсаныг бас хэлэх хэрэгтэй байх. Чансааг олон ч жил тэргүүлсэн, олон хүүхдийн эх Анжелина Жоли энэ жил дөнгөж 38-д оров. Жолигоос өмнө бокчин Владимир Кличкогийн найз эмэгтэй Хэйден Панеттьер (30) хүртэл бичигдээд амжээ.
Өнгөрсөн жиилийн хамгийн дур булаам эмэгтэй болох "Доктор Хаус" киноны од Оливия Уайльд жилийн дотор чансаагаа муутган 19 зэрэглэлээр доогуур харагдах болсон учир 20 дугаар байранд оржээ.