Тус улсын Их хурал хоёр долоо хоногийн өмнө сонгуулийн шинэ хуулийг баталсан юм байна. Харин ирэх аравдугаар сард орон нутгийн болон их хурлын даргыг сонгох сонгууль болох ажээ.
Жагсаал зохион байгуулахад хуульч Zeus Ajavon тусалсан байна. Тэрбээр “Энэ сонгуулийн хууль бол эрх баригч намын дараагийн сонгуулийг луйвардах гэсэн оролдлого” гээд хэдийгээр жагсаал хийж, зорилгодоо хүрэхэд ихээхэн хугацаа шаардлагатай ч бууж өгөхгүй гэж амлажээ.
Мөн тэрбээр “Хэрвээ Засгийн газар гурван өдрийн дотор хариу өгөхгүй бол бид ирэх өдрүүдэд шинэ жагсаал хийх болно” гэж тангарагласан байна.
Энэхүү жагсаалаас болж Ломегийн худалдааны төвийн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа зогсоогоод байна.