Энэтхэгийн Гадаад хэргийн сайд АНУ-д айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд АНУ-д айлчиллаа

Энэтхэгийн гадаад хэргийн сайд Кришна  болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар уулзлаа. Уулзалтын үеэр  хоёр орны хамтын ажиллагааны талаарх зарим асуудлыг авч хэлэлцсэн байна.

Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний салбарын давамгайлсан асуудлыг хоёр орны эрхмүүд онцлон авч үзсэн аж.  Энэтхэгийн зүгээс Ираны газрын тосны  импортын  хоригийг цуцлах тал дээр АНУ-ын дэмжлэгийг авахыг хүсч байгаа юм  байна.  Мөн түүнчлэн уулзалтын үеэр яригдсан дараагийн асуудлууд нь Афганистан болон Пакистаны гэмт халдлага болоод улс орны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудлууд байжээ. 

Хоёр орны худалдааны хамтын ажиллагааны өсөлт 1995 онд есөн тэрбум доллар байсан бол 2012 онд энэ хэмжээ 100 тэрбум доллар болон өссөн байна. Хэдхэн сарын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Засгийн газрын зарим гишүүдийн хамт Энэтхэгийн нийслэл Делид айлчлал хийсэн  билээ.

АНУ-ын хувьд Энэтхэг улс нь бүс нутгийн чухал ач холбогдолтой улс учраас энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм байна. Хатагтай Клинтоны мэдэгдсэнээр АНУ болон Энэтхэгийн цаашдын хамтын ажиллагаа  улам батжина гэдэгт итгэл төгс байгаагаа уулзалтын үеэр мэдэгдсэн байна.  Энэтхэгийн Ерөнхий сайд Кришнаг Энэтхэгийн засгийн газрын гишүүд бүхий томоохон баг дагалдан явсан аж.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж