Говь-Алтай аймгийн нийт нутгаар дөрөвдүгээр сарын сүүлчээр ногоо гарч мал сүрэг ногоонд цадсан хэдий ч тавдугаар сард их хэмжээгээр шуурч шөнөдөө хүйтэн байснаар гарсан ногоо нь хатаж одоо нэлэнхүйдээ гангийн байдалтай байгаа гэнэ. Бороо орохгүй халуун байгаагаас малчид өндөр уулын хяр зоогоо бараадан зусч байна. Өнөө жил зуслангийн бүс нутгуудад ус ховор байгаа бөгөөд аймгийн хэмжээнд мал сүргийн онд оролт 98,5 %-тай , нийт 24,2 мянаган мал хорогджээ. Одоогийн байдлаар 579,3 мянган төл 98,7 %-иар бойжиж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,0 хувиар их байна. Гантай хэдий ч малчид боломжийн ногоотой газруудад отор хийж, сүү сааль бэлтгэх ажилдаа оржээ.