Зургаан хувийн зээлийн эх үүсвэрийг гаргахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Зургаан хувийн зээлийн эх үүсвэрийг гаргахаар болжээ

Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний өгсөн мэдээллээр Зуун мянган айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдах компаниудыг нийслэлээс гадна хөдөө орон нутгийн барилгын компаниудаар өргөжүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. Нийт 36 компанийн барьж буй барилгыг дээрх хөтөлбөрийн хүрээнд хамруулахаар болжээ. Хөтөлбөрт хамрагдах иргэдийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг Хөгжлийн банкаар дамжуулж олгох бөгөөд хоёр хоногийн дараагаас эхний ээлжинд 20 тэрбум, дараагийн ээлжинд 10,10 тэрбум төгрөгөөр нийт 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Төрийн банкинд өгөх шийдвэр гарчээ. Энэ нь маргаашаас ажил хэрэг болохоор болсон байна.

Мөн Дархан-Сэлэнгийн чиглэлийн цахилгаан түгээх системийн шинэчлэлийг дэмжих хөтөлбөрийг Дани улсын Засгийн газраас 25,7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл авч хэрэгжүүлэхээр болж УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж