
262 метрийн урт, 19 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий тус гүүр ашиглалтад орсноор Энхтайваны болон Гурвалжингийн гүүрний ачаалал багасч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл саарах юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор уг гүүрээр өдөрт 30 гаруй мянган машин зорчих агаад энэ хэрээр одоо байгаа 2 гүүрний ачаалал багасна.
Эх сурвалж: ulaanbaatar.mn