
Аюулгүйн албаныхан цогцос олдсон газар дахь эргүүлийг нэмэгдүүлсэн байна.
2011 оны арванхоёрдугаар сард цагдаа нар Веракрус мужийн тэнгисийн эргийн Бока-дель-Рио хотын замаас мөн хоёр ачааны машин дотроос 35 хүний цогцос олж байжээ.
2006 оноос хойш Мексик улс даяар хар тамхитай холбоотой хүчирхийллийн улмаас 47,500 гаруй хүн нас барсан байна. Мексикийн Ерөнхийлөгч Кальдерон картелиудын тулааныг багасгахын тулд цэргүүдийг бүс нутагтаа тархаан байрлуулсан байна.
Б.Анхтуяа