Иракт халдлага болж, 35 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Иракт халдлага болж, 35 хүн амь үрэгдэв

Иракийн нийслэл Багдад хотод  цуврал халдлага болсны улмаас 35 иргэн амь насаа алджээ.

Багдад хотод Исламын шашны томоохон ёслолын  нэг  “Шийть”  мөргөлийн үеэр уг халдлага гарсан байна. Халдлага үйлдсэн этгээдүүд бөмбөг дэлбэлсний улмаас 20 хүн амиа алджээ.  Шийть мөргөлийн ёслол нь лалын шашны  томоохон удирдагч Муса Аль-Казимын нас барсан өдрийг тохиолдуулан үйлдэж байсан мөргөл ажээ. Харин Багдадын өмнөд хэсэгт орших Хилла хотод нэгэн зоогийн газрын ойролцоо хоёр машинд бөмбөг тавьж дэлбэлсний улмаас  15 иргэн амиа алджээ.  Иракийн дотоод хэргийн сайдын мэдээлж байгаагаар халдлага гаргаса этгээдүүдийг олж тогтоогоогүй байна. Түүнчлэн  тус хотуудад  дахин халдлага гарахаас болгоомжилж өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаад байгаа юм байна.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж