“Камертон 2” шоуны оролцогч залуусын дунд урлагийн гэр бүлд төрж өссөн залуус цөөнгүй байдаг гэнэ. Тэдний нэг бол шоунд 23 дугаартай оролцож байгаа оролцогч Ганзамын Маргад гэх залуу юм. Аав нь мэргэжлийн төгөлдөр хуурч бас багш нэгэн бол аавынх нь дүү нар болох авга ах нар нь “Титэм” хамтлагийн Л.Тайванбат болон “Камертон 2” шоуны шүүгч, “Камертон” хамтлагийн гишүүн Л.Ган-Эрдэнэ нар гэнэ. Хэдийгээр “Камертон” хамтлагийн Ган-Эрдэнийн төрсөн ахынх нь хүүхэд шоунд орж байгаа ч дүүгээ гэсэн сэтгэлээр биш яг л бусад залуусын адил магтахдаа магтаж, шүүмжлэхдээ шүүмжилж байгаа харагдсан. Ямартай ч түүний хувьд хоёрдугаар шатны тайзнаа авга ах нарынхаа адил цээлхэн нарийн хоолойгоор “Хонх” хамтлагийн “Хотын гудамж” дууг дуулан шаггүй нэгэн болохоо харуулсанаар шоугаа цааш үргэлжлүүлэх эрхээ авч чадсан шүү.
23 дугаартай Г.Маргад “Хонх” хамтлагийн “Хотын гудамж” дууг хэрхэн дуулсаныг ЭНД дарж үзнэ үү.