Энхийг дэмжих батальоны цэргийн хотхоны шав тавих ёслолын ажиллагаа маргааш Налайхад болно. Шав тавих ёслолд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, НҮБ-ын суурин төлөөлөгч хадагтай Сезин Сениноглу, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцох юм байна. Мөн Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн нэгдүгээр ээлж, Судан улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэх цэргийн эмнэлгийн гуравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн оролцоно.
Энэ үеэр НҮБ-ын мандааттай энхийн ажиллагаанд оролцох Монгол Улсын цэргийн багуудын жанжин туганд хүндэтгэл үзүүлэх аж.
Д.ЖАРГАЛ