С.Энхдөлгөөн нь давсагны хавдар гэсэн оноштойгоор 2011 оны есдүгээр сараас хойш эмчилгээ хийлгэж байгаа. Хоёр сар гаруй хугацаанд давсгандаа гуурстай шээж байгаа бөгөөд сүүлийн 10 хоногт гуурсны хажуугаар шээс нь гоожиж, тэр хавийн арьс нь түлэгдэн, улайлт өгч өвдөж эхэлсэн байна. Харамсалтай нь, С.Энхдөлгөөн хүүгийн давсагны хавдрыг Монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс хүүг нэн даруй гадаадад эмчлэх шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд 60.000 орчим ам.доллар хэрэгтэй байгаа юм.
Үеийнхээ хүүхдүүдтэй тоглон наадаж, ээждээ эрхлэх энэ насандаа аюулт өвчинд нэрвэгдсэн бяцхан хүүг аюулт өвчнөөс нь салгахад та бүхнийг тусалж халуун сэтгэлийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байна.
Монголын үрс эрүүл энх өсөн торниг
Хандивын данс: Хасбанкны Дорнод салбар 5000517033
Утасны дугаар: 88583207