Фунтик гахай од болж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Фунтик гахай од болж байна

Евро-2012 тэмцээний хэсгийн эхний тоглолтууд болж дууссан. Нийт найман тоглолт болоод байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд 10 орчим зөнч амьтан ажиллаж эхэлсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эдгээрээс Фунтик нэртэй гахай од болж байна. Украины Донецк хотод байдаг тэрээр найман тоглолтоос тавыг нь тааж, гурвыг алдсан гэх үзүүлэлттэй байгаа аж. Түүний алдсан тоглолтууд дандаа тэнцээгээр өндөрлөсөн. Харин Голланд-Данийн тулааны ялагч “Улбар шарууд” биш гэдгийг фунтик гахай зөв таажээ. Уг гахай энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг Германы шигшээ баг хүртэж, дөрөв дэх удаагаа аваргын цом өргөнө хэмээн зөгнөсөн юм. Харин Пол II наймаалж Герман-Португалийн шигшээ багийн тоглолтын ялагч нь Португал хэмээн таасан ч зөрлөө.

“Спортын шуудан”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж