“Эмнести Интернэшнл” Европын холбоонд анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

“Эмнести Интернэшнл” Европын холбоонд анхааруулав

“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллага Европын цагаач иргэд хүнд нөхцөлд байгаа талаар мэдэгджээ.

Брюссель
дахь “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагаас явуулсан нэгэн
судалгаагаар  Европын засгийн газар  өөрийн нутаг дэвсгэрт амьдарч
байгаа цагаач иргэдэд онцгой  анаарал тавих хэрэгтэй  гэсэн дүгнэлт
гарсан аж.

Лхагва гаригт  тус байгууллага дээрх
судалгаагааныхаа  үр дүнг танилцуулсан байна. Уг судалгаа нь Европын улс
орнууд руу цагаачилж байгаа иргэдийн дунд хүний эрхийн зөрчил ямар
байгааг судлах зорилготой юм байна.

Өнөөдрийн байдлааар Европт
цагаачлан очсон иргэд  түр орогнох  байр эсвэл орон байр хайж байгаа
явдал нь хүний эрхийн тулгамдсан асуудал болоод байгаа аж.  Дэлхий дээр
болж байгаа дайн, үймээн самууны улмаас хүний эрхийн зөрчил далд явагдаж
байгааг тэд мөн анхааруулжээ.

“Эмнести Интернэшнл” олон улсын
байгууллагын сүүлийн арван жилийн судалгаанаас харахад Европын холбооны
улс орнуудад Африк тивээс ихэвчлэн олон мянган дүрвэгсэд ирж суурьшдаг
байна.

Тус тивээс олон мянган хүн ийнхүү шилжин суурьшдаг нь
Африк тив дахь алан хядагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхижсэнтэй
холбоотой гэнэ.  2011 оны байдлаар  Газар дундын тэнгисээс Европ руу
1500 цагаач иргэн шилжин суурьшжээ. Түүнчлэн алан хядах ажиллагааны
улмаас  дүрвэгсэд зугтаж явж байхдаа амиа алдах нь элбэг тохиолддог 
байна.  

Харин Европын холбооны зүгээс цагаач иргэдийг багасгах
бодлого баримталж байгаа хэмээн тус холбооны Николас Бегир мэдэгдсэн
байна.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж