Эхний тоглолтдоо хожигдсон Голландын шигшээ багийн дасгалжуулагч Верт ван Марвик тоглолтын үр дүнтэй одоо хүртэл эвлэрч чадахгүй байгаа аж. Түүний баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо хийнэ. Ингэхдээ Европын гурван удаагийн аварга Германы шигшээгийн эсрэг талбайд гарах юм. Тэрээр Украины сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Бид эхний тоглолтдоо хожигдоод их цочирдлоо. Тоглолтын хувь заяаг эргүүлэх олон боломж бидэнд байсан. Бид үнэхээр сэтгэл гонсгор байна. Одоо бол шуурга болохын өмнөх нам гүм байдал. Учир нь хүн бүхэн Германуудын эсрэг үхэх, сэхэхийн талаар бодож байгаа. Тэд бол үнэхээр хүчирхэг баг. Бид довтолж тоглох ёстой. Довтлох ч болно. “Улбар шарууд” Германы шигшээг заавал хожих ёстой. Манай багийнхан маш том зорилготой ирсэн шүү дээ” хэмээн хэлжээ.
“Спортын шуудан”