Харааны шил сонгохын тулд яах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Харааны шил сонгохын тулд яах вэ?

 Сүүлийн жилүүдэд техник технологийн хурдацтай хөгжлөөс хамааран цахим хэрэглээ, цаг агаарын эрс тэс өөрчлөлт, хүмүүсийн буруу дадал зуршил, нүдний хараагаа хэрхэн хамгаалах талаар анхан шатны мэдлэг дутмаг байгаа зэрэг олон шалтгааны улмаас сул хараатай болж, хараа муудах явдал ихсэх хандлагатай байна. Үүнтэй холбоотой хараа зүйн тусламж үйлчилгээ үзүүлэхээр нүдний шилний газрууд олноор бий болж байна. Гэтэл иргэдийн дунд нүдний шилний газруудын үйл ажиллагааны талаархи ойлголт муу байгаагаас нүдний эмч, мэргэжлийн хараа зүйчгүй газруудад очиж, хараагаа шалгуулан улмаар тохирохгүй харааны шил хийлгэж авсанаас эрүүл мэнд, мөнгө төгрөгөөрөө хохирох тохиолдол гарч болзошгүй байна. Иймд нүдний шилний газруудын талаар иргэдэд ойлголт өгч, ямар газар очиж, нүдний хараагаа шалгуулж, тохирсон нүдний шилээ зүүх вэ? гэдэг талаар зөвлөж байна.


Хараа зүйн үйлчилгээ үзүүлж буй газруудыг манай иргэд нүдний шилний газар гэдгээр нь илүү ойлгодог. Хараа зүйн үйлчилгээ гэдэг нь нүдний гэрэл хугалах тогтолцооны гажгийг гэрлийн тусгалын чиглэлийг өөрчилдөг  хэрэгсэлүүд болох нүдний шил болон контакт линзээр засан зохицуулах үйлчилгээг хэлнэ. Хараа зүйн үйлчилгээ үзүүлж байгаа газрууд нь доорхи 3 ангилалын аль нэгд нь хамаарна. Үүнд:


1. Хараа зүйн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг хэсэг газрууд байна. Энд зөвхөн оптотехникч /нүдний шилний техникч/ мэргэжлийн гэрчилгээтэй хүн ажиллах бөгөөд нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жүрын дагуу нүдний шил угсарч, тохируулах үйлчилгээг л үзүүлнэ.


2. хараа зүйн оношилгоо, үйлчилгээ үзүүлдэг газрууд байна. Энд нүдний эмч эсвэл оптометрист мэргэжлийн хүн ажиллана. Мөн оптотехникч ажиллана. Энэ газар нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жорын дагуу нүдний шил угсарч, тохируулах үйлчилгээг  үзүүлэхээс гадна хараа шалгаж, шил тааруулах үйлчилгээ хийгдэнэ.  


3. Хараа зүйн цогц үйлчилгээ үзүүлдэг газрууд байна. Энд контакт линз тааруулах  чиглэлээр мэргэшсэн нүдний эмч эсвэл оптометрист ажиллана. Мөн оптотехникч ажиллана. Энэ газар хараа шалгаж, нүдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зүйч/-ийн бичсэн жорын дагуу нүдний шил угсарч, тохируулах мөн контакт линз тааруулах үйлчилгээг үзүүлнэ.


Дээрхи газрууд нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, үйлчилж байгаа эмч, мэргэжилтний тухай мэдээлэл, тэдний ажиллах цагийн хувиарийг тодорхой бичиж, үйлчлүүлэгчийн нүдэнд ил харагдахуйц газар байрлуулсан байхж журамтай. Иймд иргэд та бүхэн үйлчлүүлж буй газрынхаа талаархи мэдээллийг тухайн газраас бүрэн авсаны дараа сонголтоо зөв хийж, үйлчлүүлж байхыг зөвлөж байна. Харааны шилийг урьдчилан бэлэн болгож, угсарсан байдлаар зарахыг хориглох ба хараа зүйн оношилгоо, үйлчилгээний газарт зөвхөн ойрын харааны шилийг нүдний шилний жорыг үндэслэн олгодог. Иймд хараа зүйн оношилгоо, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлгүй дэлгүүрийн лангуу болон бусад газруудаас бэлэн болгож, угсарсан шилийг худалдан авахгүй байхыг мөн зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж