Дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр “Камертон 2” шоуг төрөл бүрийн ажил мэргэжилтэй залуус оролцож буйн нэг нь шоуны цорын ганц онгоцны үйлчлэгч мэргэжилтэй, 184 дугаартай Д.Зориг гэх залуу юм. Түүний хувьд шоуны нэгдүгээр шатнаас л эхлэн шүүгчдээс магтаал сайшаалийн үгийг сонсож байсныхаа адилаар хоёрдугаар шатандаа ч гэсэн шүүгчдээс сайшаалийг үгийг нь сонсоод авлаа. НҮБ-ын элч дуучин, Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Анхны хайр” хэмээх дууг өөрийнхөө найруулгаар дуулсан нь шүүгчдийн төдийгүй олон олон охид бүсгүйчүүдийн сэтгэлийг хөдөлгөөд амжжээ. Ингээд 184 дугаартай Д.Зориг дуучин Т.Ариунаагийн “Анхны хайр” дууг хэрхэн дуулсаныг ЭНД дарж үзнэ үү.