
Хагалгааны дараа хэвтэж эмчлүүлэх шаардлагатай учраас Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн хагалгааны дараах хэсэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Энэ хагалгааны дараа Ганбуушийн бие бүрэн эдгэхэд хоёр сарын хугацаа шаардлагатай аж.
Монголд анх удаа ийм төрлийн хагалгаа хийлгэсэн түүнийг ЭНЭШТ-ийн их эмч Ц.Мөнхбаяр гардан эмчилж байгаа аж.
Сонирхуулахад, Ганбууш Ганболд хэмээх нэрээ Цацрал болгон солихоор болоод байгаа гэнэ.
А.ЗУЛ