
“Энэ дүрийг бүтээхийн тулд олон хэцүү зүйлийг даван туулах хэрэгтэй болсон. Хэдэн сарын турш бэлтгэл хийж, энэ дүр дээрээ ажиллаж байлаа. Гэхдээ хамгийн хэцүү зүйл нь юу байсан гээч. Үсээ ургуулах. Бүхэл бүтэн зургаан сарын турш үсээ одоогийнх нь хэмжээнд хүртэл ургуулах гэж хичээсэн. Энэ сэлмээр тулалдахаас ч хэцүү. Харин үсээ ийм хэмжээнд хүртэл амжилттай ургуулж чадсан нууц маань сайн шампунь, ангижруулагч юм” хэмээн хошигносон байна.
Дашрамд сонирхуулахад, “Walt Disney”-гийн бүтээл, онц сонирхолтой адал явдалт “Perssia: The Sands of Time” кино энэ сарын 28-нд нээлтээ хийх юм.
Н.Наран