Тунист хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Тунист хөл хорио тогтоолоо

Өчигдөр орой  Тунисийн  Бэн Арус, Ариана, Мануба зэрэг тосгонуудаас гадна Сус, Монастир, Жендуба, Бэн Кардан зэрэг хотуудад найман цагийн хөл хорио тогтоожээ.

Ням гаригийн орой босогчид шүүх, уран зургийн галерей, цагдаагийн хэсгүүд рүү хэд хэдэн удаа дайрчээ. Засгийн газар эдгээр үймээн самуунд “Салафи” гэж нэрлэгдсэн  хэт хуучинсаг үзэлтэй Исламчуудийг буруутгасан байна. Гэхдээ  Салафичууд үүнийг үгүйсгэжээ.

Тунисын хойд хэсгийн Ла Марсад босогчид уран зургийн галерейн зарим зургуудийг  Исламичуудын эрт үеийг хурцаар шүүмжилж, нэр төрийг нь гутаасан гэж  үзэн устгах гэж оролджээ. Уг үзэсгэлэнгийн зургууд дунд  Меккагийн шог зураг, нүцгэн эмэгтэйн зураг, Аллахын ертөнцийн шаналал зовлонг тодорхой дүрсэлсэн зургууд байсан байна.

Өчигдөр шөнө Жендуба хотын үйлдвэрчний эвлэлийнхэн Салафичуудтай мөргөлдсөн гэж Тунисын Үндэсний телевиз дамжуудсан тухай Reuters агентлаг мэдээллээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж