Хөлбөмбөг 2011: Шилдэг фото

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг 2011: Шилдэг фото

Мессигийн баяр хөөр багтаж ядаж байна. Уэмбли, 2011 оны 5 сар

Спортын гэрэл зураг нь фото урлагийн бараг хамгийн ярвигтай төрөл болов уу. Мэргэжлийн өндөр ур чадвартай, хамгийн төгс тоног төхөөрөмжтэй, хамгийн ашигтай байрлалыг эзэлчихсэн байж байгаад ганц удаа“нүдэнд орсон шумуулаас” болоод агуу агшныг алдана гэдэг ч… Танд зориулан “дахиулж” дахин нэг гоол хийнэ гэж спортод байхгүй ч гэсэн хөлбөмбөгийн фанатуудыг гэрэл зурагчид олон олон гайхамшигт мөнхөрсөн агшнуудаар баярлуулсаар байдаг билээ.

Уран сайхны болон спортын гэрэл зургийн хоорон дахь зааг тун нарийн.  Ногоон талбай дээр хийсэн ихэнхи гэрэл зураг зүгээр л багтаан өгүүлэх үүрэгтэй ямар ч гүнзгий утга санаа агуулаагүй байдаг. Гэхдээ заримдаа мастерууд жинхэнэ сэтгэлийн хөдөлгөөн, оршихуйн мөн чанарыг өгүүлсэн давтагдашгүй бүтээл дарчихсан л байдаг билээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн сайхан дэлгэмэл зургийг жишээ нь хэзээ ч авч болно. Ялангуяа, талбай хоосон байвал. Харин тоглолтын үед бол өөр хэрэг. Бүр сурвалжлах зөвшөөрөлтэй гэрэл зурагчинд аппаратаа зоогоод дурангаа шагайчих аятайхан газар, тэр тусмаа, тоглогчдод ойрхныг олох тун бэрх. Хэвлэлийнхэнд зориулсан талбайгаас цэнгэлдэхийн ерөнхий байдал, алсад байх жижигхээн тоглогч, өчүүхэн бөмбөг л авч чадна даа.

Зарим азтангууд эсвэл зоригтонгууд хаалганы ард шургалж амжаад хамгийн чухал агшин болох гоолыг, тор чавхдуулсан бөмбөг, тоглогчийн баяр хөөртэй цуг авч амжина. Mario Gomez-ын (өөрөө зурган дээр байхгүй) Аваргуудын Лигийн финал дахь анхны голын агшин. 2011 оны 3 сарын 15, Мюнхен.

Интер(Милан) – Бавари (Мюнхен) 2011 оны Аваргуудын Лигийн финал. Гэрэл зурагчин Michael Dalder

Задгай цэнгэлдэх хүрээлэнд бол цаг агаар ямар ч байсан тоглолт болж л байдаг. Тамирчдад энэ нь хэцүү байдаг бол гэрэл зурагчинд бол давтагдашгүй зураг авах нэгэн боломж.

Markus Henriksen толгойгоороо бөмбөг цохиж байна. Гэрэл зурагчин Michael Dalder

Бангкокын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд асгарах аадрын дор Chelsea-гийн тоглогчдын баяр хөөр гэрэл зурагчдыг ч баярлуулж чадлаа.

Луис Суарез гэрэл зурагчин Фил Ноублын зурган дээр ээлжит гоолынхоо баяр хөөрт автан агаарт царцжээ.

Сая сая хүмүүс хайртай багийнхаа тогололтыг ширтэн баяр хөөр, гуниг харуусалд автдаг. Энэ зурган дээр гол нь гоол биш харин суудлаасаа үсрэн боссон хөгжөөн дэмжигчид нь чухал. Бөмбөг шугамны ард гарлаа…

Тоттенхэмийн хаалгач Heurelho Gomes. Гэрэл зурагчин Russell Cheyne

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж