Торрес Фабрегасыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

Торрес Фабрегасыг дэмжив

Испанийн шигшээ багийн довтлогч Фернандо Торресийг гараанд гаргасангүй гэж хөгжөөн дэмжигчид нь Боскег буруутгаж байгаа. Тэгвэл “Алтан жаал” хочит Торрес үүнд тайлбар хийжээ. Тэрээр Фабрегасыг гараанд гаргахыг дэмжиж байгаа гэнэ. Энэ талаараа тэрээр сэтгүүлчдэд ярихдаа “Хамгийн чухал зүйл нь Испанийн шигшээ баг маань ялалт байгуулах. Бид чадна. Миний бодлоор манай багийн тоглолт их сайн болсон. Фабрегас гайхалтай өндөр формтой байгаа учраас гараанд гарах нь зөв. Түүнийг үргэлжлүүлэн гараанд гараасай гэж бодож байна. Миний хувьд ямар ч дасгалжуулагчийн гаргасан шийдвэр бүхнийг хүлээж авахад бэлэн байна. Би Евро-2012 дуусахаас өмнө заавал 2-3 гоол оруулна” хэмээн хэлсэн байна. Испанийн шигшээ хэсгийнхээ хоёр дахь тоглолтоо Ирландын багтай хийх бол, дараа нь Хорватын эсрэг талбайд гарах юм.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж