
Малчдыг дэмжих энэ төсөл 2012-2016 оны хугацаанд нийт 2,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих юм байна. Ингэхдээ Өвөрхангай аймгийн 10 сумд амжилттай хэрэгжиж дуусаад буй “Ядуу малчин өрхүүдэд зориулж уст цэг ба нэвтрүүлэх төв байгуулах төсөл”-ийн туршлага дээр үндэслэн хэрэгжүүлэх гэнэ.
Уг төсөл малчдын амьдралыг дээшлүүлэх, бэлчээрийн менежмент, уст цэгийн менежмент, малын өвс тэжээлийн болон өвөлжөөний бэлтгэлийг сайжруулах зорилготой ажээ.
У.БОЛОР