Жүжигчин Линдсей Лохан кино найруулагч Пол Шредерийн найруулсан, Брет Эллис Истоны зохиол “Гүн хавцал” нэртэй кинонд тоглохоор болжээ.
Эллис уг киноны зохиолыг “American Psycho” романаас сэдэвлэн бичсэн байна.
Уг киноны Кристианы дүрд кино од Жеймс Дин тоглох бөгөөд Тарагийн дүрд Линдсей Лохан тоглох юм байна.
Тус киноны продюссер “Линдсейн тоглосон чадварлаг дүрүүд нь түүнийг сонгоход хүргэсэн” гэжээ. Киноны Тарагийн дүр бол хувь хүний дотоод сэтгэлийн мөн чанарыг илүү гаргахыг шаардсан дүр боловч залуу жүжигчин Лохан уг дүрийг маш сайн бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна хэмээн продюсер Pope “TheWrap”-т өгсөн ярилцлагандаа дурьдээ. Залуу жүжигчин Линдсей Лоханы тоглосон “Гүн хавцал” нэртэй кино ирэх долдугаар сарын 9-нд нээлтээ хийх юм байна.
Э.АНХТУЯА