Төсвийн алдагдал ба санхүү, эдийн засгийн хямралтай тэмцэж байгаа Испанийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалин хөлс, гэнэт халагдсаны тэтгэмж, нийгмийн хэрэглээний зардал зэргийг хорогдуулж, албан ба албан бус татварыг нэмлээ. Европын холбоо нь тус орны банкны системд тусламж үзүүлэхээр шийдсэн нь байдлыг багагүй хөнгөлөх авч испаничуудыг бусад алдартай биш хатуу арга хэмжээнүүд дайрна. Нэмүү өртөгийн татвар нэмэгдэн захиргааны аппаратын цомхотгол ч хийгдэж магадгүй болж байна.
“Засгийн газар асар их мөнгийг банкуудад өгч тэднийг аврахаар шийдэж байхад хүмүүсийн амьдрал муудан цалин хөлс хасагдаж байна. Бид үндсэн эрхүүдээ алдаад байна” гэж хүмүүс ярьж байна. Мадридын явуулж байгаа хэмнэлтийн бодлого тэр болгонд таалагдахгүй байна. Испанийн хойд нутгийн уурхайчид алдагдалтай салбарт нь өгдөг улсын татаас хасагдан цомхотгол гарч магадгүй болсонд хугацаагүй ажил хаялт зарлаад байна.
Энэ үеэр хүнсний дэлгүүрийн Mercadona гэх томоохон сүлжээний эзэн Хуан Ройг нутаг нэгтэндээ хандан “их ажиллаж, бага зарлагдахыг” уриалжээ. Бизнесмены тайлбарласнаар испани гэр бүлийн 60 хувь нь хэрэглээний шаардлагаас давуулан зээлээр үнэтэй байр сууц, автомашин, далайн эргийн орчим шилтгээн худалдан авдаг гэнэ.
Банкуудын нөөц дуусч байгаа нь зээлийн ухаангүйгээр баруун зүүнгүй тараасантай холбоотой аж. Хүн амын дөрөвний нэг нь ажилгүй болсноос тэд зээлээ төлөх ямар ч боломжгүй болов. “Эсвэл бид амьдралын хэм хэмжээгээ өөрчлөн хөрөнгийнхөө чинээгээр амьдах эсвэл бүрэн ядуулах болоод байна” гэж Ройг сануулжээ.