Бие давхар Claudia Schiffer “Vogue”-гийн нүүр хуудсанд

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Бие давхар Claudia Schiffer “Vogue”-гийн нүүр хуудсанд

Алдартай эмэгтэйчүүд жирэмсэн үедээ нүцгэн зургаа авахуулж, аль нэг сэтгүүлийн нүүр хуудсанд гардаг нь түгээмэл зүйл. Харин энэ удаа Германы алдарт загвар өмсөгч, супермодел Claudia Schiffer Герман “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсанд нүцгэн зургаа авахуулжээ. Өдгөө 40 настай супермодель бүсгүй охин, хүү хоёртой бөгөөд нэг сарын дараа гурав дахь хүүхдээ өлгийдөн авах аж.
Түүний зургаа авахуулсан зогсолтыг жүжигчин Demi Moore, дуучин Britney хоёрынхтой адил байлаа. Шинэлэг, өвөрмөц байрлал сонгох хэрэгтэй байсан гэх мэт шүүмжлэл гарч эхлээд байна. Уг зургийг алдарт загвар зохион бүтээгч, Chanel загварын ордны ерөнхий дизайнер ноён Karl Lagerfeld авсан аж.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж