“Talenthouse”-ийн уралдаанд монгол залуу ялжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.13-нд нийтлэгдсэн

“Talenthouse”-ийн уралдаанд монгол залуу ялжээ

Дэлхий нийтийг хамарсан компьютерийн сүлжээ болох  “Talenthouse”-аас зохион байгуулсан вэб дизайны уралдаанд монголоос вэб дизайнер Б.Тамир оролцжээ. Түүний хийсэн бүтээл тэмцээнд оролцсон уран бүтээлүүдээс хамгийн олон санал авчээ. Түүнчлэн уг бүтээл нь монголын компюьютер графикийн уран бүтээлд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж байгаа  аж.

“Talenthouse”-ийн уралдаанд орсон түүний  бүтээл Kanto Speakers хэлбэрээр хийгдсэн  “Monkey Lounge” нэртэй  загвар юм. Уг бүтээлдээ тэрээр өнгө дүрсний болоод сайтын агуулга, програмчлал, дизайн гээд бүх тал дээр нь анхаарч ажилласан байна.  

Б.Тамир “Talenthouse”- аас зохион байгуулсан уг уралдааны зарлалыг нэгэн сайтаас олж хараад оролцохоор шийджээ. Уг уралдаанд 99 бүтээл оролцсон байна. Уралдаан оролцсон бүтээлүүдээс хамгийн олон санал авсан нь  төгсгөлийн шатанд үлддэг гэнэ. 

Санал хураалтын дүн гарахад дизайнер Б.Тамирын бүтээл төгсгөлийн шатанд үлджээ. Тэрбээр авсан санал дээрээ үндэслэн нийт шагналын сангийн 12 хувийн мөнгөн шагналыг авчээ. “Talenthouse”-ыг 2009 онд улам боловсронгуй болгож шинэчилсэн байна. Энэхүү компьютерийн өргөн хэмжээний сүлжээг шинэчилэхэд дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болох “Adidas” компани ивээн тэтгэжээ. Ийнхүү шинэчлэгдсэний дараа “Talenthouse” сүлжээ хэрэглэхэд улам амар хялбар болжээ.

Б.Тамир дунд сургуульд байхдаа компьютерийн зургийн программууд дээр ажиллаж эхэлжээ. Дараа нь  дижитал зургийн вэб дизайныг сонирхож,  чадвараа улам хөгжүүлж Фотошоп etc. загвар дээр ажиллах болсон байна. Түүний хийсэн бүтээлүүдийг сонирхохыг хүсвэл www.sirus.mn болон www.bocbox.com сайтуудаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж