Булган аймгийн "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа. Тус галд улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, улсын начин С.Дэлгэрбат, Э.Энхбат, аймгийн арслан А.Сүмбээ, Б.Бат-Эрдэнэ, аймгийн заан Д.Амаржаргал, аймгийн харцага С.Чулуунхүү, аймгийн начин С.Амбасэлмаа нарын тэргүүтэй болон залуу 25 бөх багтсан байна.
"Булганхангайн хүчтэнүүд" дэвжээ өнгөрсөн жилээс эхлэн наадмын бэлтгэлээ өөрийн аймгийн Хутаг-Өндөр сумын Эх булаг дахь “UFC” группийн амралтад базаах болсон юм. Наадмын бэлтгэлийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Булганхангайн хүчтэнүүд" дэвжээний тэргүүн, “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нар ажиллаж байгаа бол галыг улсын гарьд И.Доржсамбуу ахалж байна.
Эх сурвалж: www.undesniibukh.mn